“Сибирийн хүч-II” төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

img

 

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон нь Монголын эрчим хүч, эдийн засаг төдийгүй бүс нутгийн геополитикийн харилцаанд анхаарал татахуйц үйл явдал болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Бишкек хотноо уулзах үеэр хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг онцоллоо.

Энэ төсөл нь олон улсын хэмжээнд “Сибирийн хүч-2” (Power of Siberia 2) нэрээр яригдаж буй, Оросын байгалийн хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад хүргэх стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн төсөл юм.

50 тэрбум шоо метр хий дамжуулах боломж

ОХУ, БНХАУ 2025 онд “Сибирийн хүч-2” төслийн хүрээнд жилд 50 тэрбум шоо метр хүртэл байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай, Монголын нутгаар дамжих төслийн талаар хууль зүйн хүчин төгөлдөр санамж бичиг байгуулсан. Төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн түвшний ажил хийгдсэн бөгөөд санхүүжилт, хугацаа зэрэг нарийвчилсан асуудлуудыг талууд үргэлжлүүлэн тохиролцох шаардлагатай байна.

Уг байгалийн хийн хоолой нь ойролцоогоор 2,600 км урт бөгөөд Оросын Ямалын бүсээс Хятадын хойд хэсэг рүү Монголын нутгаар дамжин өнгөрөхөөр төлөвлөгдөж байна.Өөрөөр хэлбэл Монгол Улс энэ төсөлд хий олборлогч, хий худалдан авагч биш, харин Орос-Хятадыг холбосон транзит улсын байр суурьтай оролцоно.

Европын зах зээлд байгалийн хий нийлүүлэх боломж эрс хумигдсаны дараа Москва Азийн зах зээл рүү экспортын урсгалаа шилжүүлэх стратегийг эрчимжүүлсэн. Үүний хамгийн том зах зээл нь БНХАУ. Үүнийг “Сибирийн хүч-1”-ийн үзүүлэлтээс харж болно. ОХУ 2025 онд уг хоолойгоор Хятадад 38.8 тэрбум шоо метр хий нийлүүлсэн нь 2024 оны 31.1 тэрбум шоо метрээс бараг 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин “Сибирийн хүч-2” ашиглалтад орвол Оросын Хятад руу чиглэсэн хийн экспортод жилд 50 тэрбум шоо метр хүртэл шинэ хүчин чадал нэмэгдэх боломжтой. Тиймээс ОХУ-ын хувьд Монголын газар нутгаар дамжих маршрут нь Европын зах зээлд алдсан хийн экспортын тодорхой хэсгийг Азийн зах зээлээр нөхөх урт хугацааны стратегийн хэрэгсэл болох юм гэж харж болно.

БНХАУ дэлхийн хамгийн том байгалийн хийн импортлогчдын нэг хэвээр байна. Хятад улс өөрийн хэрэглээнийхээ ойролцоогоор 60 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд үлдсэн хэрэгцээгээ импортын хий болон LNG-ээр нөхдөг. 2024 онд ОХУ нь LNG болон хоолойн хийг нийлүүлсэн нийлбэрээр Хятадын байгалийн хийн импортын хамгийн том эх үүсвэр болсон байна.

Хятадын хувьд Оросын хий нь нэг талаас эрчим хүчний нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, нөгөө талаас далайн тээвэр болон LNG-ийн зах зээлээс хэт хамаарах эрсдэлийг бууруулах боломж юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор 2030 он хүртэл дэлхийн байгалийн хийн эрэлтийн өсөлтийн гол төв нь Ази хэвээр байх бөгөөд Хятад дангаараа дэлхийн эрэлтийн өсөлтийн дөрөвний нэг орчмыг бүрдүүлэх төлөвтэй байна. Иймээс БНХАУ-ын хувьд Оросын хий нийлүүлэх шинэ суваг бий болох нь урт хугацааны эрчим хүчний аюулгүй байдлын нэг хувилбар болж чадна.

Монгол Улс ОХУ, БНХАУ-ын хооронд 3,000 гаруй км үргэлжилсэн хилийн зурвастай, хоёр том гүрний дунд байрладаг. ОХУ-ын Сибирийн хийн нөөцөөс Хятадын хойд хэсгийн зах зээл рүү чиглэхэд Монголын газар нутгаар дамжих маршрут нь газарзүйн хувьд шууд холболт бий болгоно. Ингэснээр Монгол Улс анх удаа дэлхийн хэмжээний эрчим хүчний транзит коридорын нэг хэсэг болох боломжтой. Гэхдээ Хоолой Монголын нутгаар дайран өнгөрөх нь өөрөө Монголд асар их орлого автоматаар үлдэнэ гэсэн үг биш. Транзит тээврийн тариф, татвар, газрын төлбөр, үйлчилгээний орлого, ажиллах хүч, дотоодын хэрэглээнд хий авах нөхцөл зэрэг нь тусгай гэрээгээр шийдэгдэнэ.

Монголд хэдий хэмжээний ашиг үлдэх боломжтой вэ?

50 тэрбум шоо метр хий жил бүр Монголын нутгаар дамжина гэж үзвэл энэ нь маш том хэмжээний урсгал. Жишээлбэл 50 тэрбум шоо метр нь 50,000,000,000 м³ хий жил бүр гэсэн үг. Энэ нь Монгол Улсын өнөөгийн эрчим хүчний хэрэглээтэй харьцуулахад асар их хэмжээний эрчим хүчний нөөцтэй дэд бүтцийг улс орны нутаг дэвсгэрээр дамжуулна гэсэн үг. Гэхдээ Монголын ашиг орлогыг зөвхөн “транзитын төлбөр” гэж харах нь хангалтгүй. Монгол Улс дараах нөхцөлийг хэлэлцээрт тусгаж чадвал эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой талаар судлаачид онцолж буй.

Нэгдүгээрт, транзит хураамж, хоёрдугаарт, хоолойн засвар үйлчилгээ, хяналт, хамгаалалт, инженерийн үйлчилгээний ажлыг Монголын компаниудад тодорхой хэмжээгээр өгөх, гуравдугаарт, Монголын ажиллах хүчийг ашиглах, дөрөвдүгээрт, хоолойн дагуух бүс нутгийн цахилгаан, зам, холбоо болон бусад дэд бүтцийг хамтад нь хөгжүүлэх, тавдугаарт, Монгол Улсад байгалийн хий нийлүүлэх, дотоодын хэрэглээнд тодорхой хэмжээний хий авах боломжийг гэрээгээр баталгаажуулах. Ингэж чадвал төсөл Монголын хувьд зөвхөн “газар нутгаар нь хоолой өнгөрөөсөн” төсөл биш, эдийн засгийн бодит өгөөж бий болгох дэд бүтцийн коридор болж чадна.

Монгол өөрөө хийг ашиглаж болох уу?

Энэ бол Монголын хувьд хамгийн чухал асуудлын нэг.

Монгол Улс өнөөдөр эрчим хүчний системийн хувьд импортын хамааралтай хэвээр байна. 2024 онд Монголын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 11.6 тэрбум кВт.цаг хүрч, хэрэглээний 24.7 хувийг импортоор хангасан байна.

Хэрэв Монгол Улс транзит хоолойгоос тодорхой хэмжээний байгалийн хий авах эрхтэй бол дулааны цахилгаан станцуудын түлшний эх үүсвэрийг төрөлжүүлэх, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, үйлдвэрүүдэд хийн түлш ашиглах,  хийн цахилгаан станц байгуулах, ахуйн болон нийтийн хэрэглээнд хий нэвтрүүлэх зэрэг боломж үүсч болно.Гэхдээ энэ нь Орос, Хятад хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд Монголын дотоодын хэрэглээнд хий авах эрхийг тусад нь баталгаажуулах шаардлагатай.

Улаанбаатарын дэргэдүүр өнгөрөх үү?

Европ-Азийн судалгааны хүрээлэнгийн дүн шинжилгээнд уг төсөл Монголын нутгийг дайран өнгөрч, Улаанбаатарын ойролцоо хүрэх боломжтой гэж үзэж байжээ. Гэхдээ эцсийн нарийвчилсан маршрут, хоолойн яг аль сум, аймгийн нутгаар хэдэн км үргэлжлэх нь тусдаа зураг төсөл, байгаль орчны үнэлгээ болон улс хоорондын тохиролцоогоор тодорхой болно. Тиймээс “Улаанбаатарын дундуур хоолой барина” гэх мэт ойлголтыг одоогоор эцэслэн батлагдсан мэдээлэл мэт үзэж болохгүй нь.

Геополитикийн хувьд Монголын байр суурь өсөх үү?

ОХУ, БНХАУ-ын хоорондох эрчим хүчний хамгийн том шинэ коридор Монголын нутгаар дамжвал Монгол Улс хоёр хөршийн стратегийн харилцааны чухал дэд бүтцийн зангилаа болно. Энэ нь Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг орлох зүйл биш. Харин эсрэгээрээ Монгол Улс хоёр хөрштэйгөө эдийн засгийн харилцаагаа тэнцвэртэй, ил тод, урт хугацааны гэрээний үндсэн дээр хөгжүүлэх шаардлагыг улам нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын газарзүйн байрлал сул тал биш, зөв ашиглавал стратегийн хөрөнгө болж чадна. Гэхдээ хийн хоолой нь асар их хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд урт хугацааны гэрээ, үнийн тохиролцооноос хамаарах нь ойлгомжтой. “Сибирийн хүч-2” төслийн хувьд үнэ, санхүүжилт болон хэрэгжүүлэх хугацаатай холбоотой асуудлууд өмнө нь саад болж байсан. Reuters-ийн мэдээллээр 2025 онд 30 жилийн хугацаатай заавал биелүүлэх шинжтэй санамж бичиг байгуулсан ч үнэ болон зарим хэрэгжүүлэх нөхцөл дээр хэлэлцүүлэг үргэлжилж байжээ.

Тиймээс Монгол Улс төслийг зөвхөн “хоолой баригдана” гэж харах бус, Монголд ямар гэрээний нөхцөл үлдэх вэ? гэдэг өнцгөөс хэлэлцэх нь хамгийн чухал гэдгийг судлаачид анхааруулж буй.

ОХУ, БНХАУ хоёрын сонирхол, Монголын боломж         

ОХУ-д Европын зах зээлийн алдагдлыг Азийн зах зээлээр нөхөх шинэ экспортын гарц хэрэгтэй.

БНХАУ-д урт хугацааны, тогтвортой, хуурай газрын байгалийн хийн нийлүүлэлтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх сонирхол бий.

Монгол Улсад транзит орлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, эрчим хүчний шинэ эх үүсвэр, ажлын байр болон геостратегийн ач холбогдлоо нэмэгдүүлэх боломж байна.

ОХУ, Хятад хоёрын хувьд гол зорилго нь хий нийлүүлэх, худалдан авах бол Монголын гол зорилго нь үүн дээр нэмээд газар нутгаа эдийн засгийн бодит үнэ цэнтэй болгох явдал байх ёстой.

50 тэрбум шоо метрийн хоолой Монголд юу авчрах вэ?

Хэрэв төсөл бүрэн хэрэгжвэл Монгол Улс дэлхийн эрчим хүчний худалдааны нэг том коридорын хэсэг болно.

ОХУ-ын хувьд Хятад руу чиглэсэн хийн экспортын шинэ гарц.

Хятадын хувьд Оросын хийг авах нэмэлт эх үүсвэр.

Монголын хувьд транзитын орлогоос илүү том боломж нь эрчим хүч, зам, холбоо, үйлдвэрлэл дагасан шинэ эдийн засгийн коридор бий болгох явдал юм.

Гэхдээ үүний тулд Монгол Улс гэрээний ширээнд зөвхөн дамжуулах байр сууринаас бус, “дамжуулсны төлөө Монголд ямар үнэ цэнэ үлдэх вэ?” гэсэн байр сууринаас суух шаардлагатай.

Эцсийн дүндээ “Сибирийн хүч-2” Монголын хувьд газарзүйн байрлалыг эдийн засгийн давуу тал болгон хувиргах боломж уу, эсвэл хоёр хөршийн хоорондын асар том төслийн дамжин өнгөрөх зурвас төдий үлдэх үү гэдгийг шийдэх стратегийн сорилт юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
2026-09-06
WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
2026-09-06
Иххх:
Шаа шаа, хятад манайд хэрэггүй гд бхд бүтэхгүй. Мөрөөдсний гарз ккккк
2026-09-03
Монгол эрчүүд АНУ-г шүтээд байгаа юм бол Америк эрчүүд шиг гэр бүлээ ганцаараа тэжээх ёстой, үүнд 2 хүүхдийн коллежийн төлбөр хамгийн багаар бодоход 400000 ам. доллар, хаус 1 сая ам. доллар, шинэ машинууд 10 жил тутам, сарын 4000 ам. доллар амьжиргаанд, мөн тэтгэвэртээ гарахад зориулж мөнгө хуримтлана
2026-09-03
HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE:
HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
2026-09-02
МОНГОЛ:
сэтгэл хөөрлөө барьцгаа, мэдээж төслийг геополитикийн хувьд маш сайн ашиглах боломж бий, гэхдээ манай хоёр хөршийн ирээдүйд гарч боолох том зодооны бай болох эрсдэл бий шүү мөн уг том төслийн Монголын газар нутаг дахь хэсэг нь хэний өмч вэ, хэн үйл ажиллагааг нь хариуцан хуудль эрх зүйн этгээд вэ, төсөл 3 улсын хамтарсан төсөл үү, эсвэл ОХУ-ын төсөл үү эсвэл Монголын хэсэг нь Монгол дахь хамтарсан компанийн мэдлийнх үү гэх мэт хуульэрх зүйн үр дагаварыг нь санй зөв шийдээрэй, зөвхөн өнөөдрийн мөнгө битгий бодоорой, байгалийн хий, шатахуун зэрэг нт өнөө цагт том гүрнүүдийн ЗӨӨЛӨН БОДЛОГОО хэрэгжүүлэх механизм болсон шүү САЙДУУД АА, ХУУЛЬЧИД АА
2026-09-02
боро:
Монголд маш ашигтай. Бид ч хийнээс хүртэж хэрэглэж болох биз. Газрын гүнээр ухаж булах тул ямар ч асуудалгүй
2026-09-02