ХХБ COP17 бага хуралд амжилттай оролцож, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа

img

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) тогтвортой санхүүжилт, газрын нөхөн сэргээлт, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, туршлагаа олон улсын түвшинд танилцуулж, төр, хувийн хэвшил болон хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй оролцлоо.

Бага хурлын үеэр ХХБ-ийн төлөөлөгчид тогтвортой санхүүжилт, уур амьсгалын эрсдэлийн удирдлага, шилжилтийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн хэд хэдэн өндөр түвшний арга хэмжээнд оролцож, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо болон ногоон хөрөнгө оруулалтын ач холбогдлыг онцлон танилцуулсан юм.

Түүнчлэн COP17-ийн “Finance Day” арга хэмжээний хүрээнд ХХБ болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран “Бэлчээрийн экосистемийн ногоон шилжилт” санаачилгыг олон улсын оролцогчдод танилцууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр газрын нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуй, ноолуурын үнэ цэнийн сүлжээ, холимог санхүүжилтийн боломжуудын талаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөллийг оролцуулсан өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөв.

Мөн COP17-ийн үеэр ХХБ нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Business4Land санаачилгыг дэмжин ажиллаж, газрын нөхөн сэргээлт болон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр дэлхийн бизнесийн манлайлагчдыг нэгтгэсэн Business4Land Champions’ Council-ийн гишүүнээр элссэнээр олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа.

 

Худалдаа, хөгжлийн банк нь “Ногоон банк” болох урт хугацааны стратегийн хүрээнд тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын газрын доройтол, цөлжилттэй тэмцэх үндэсний хүчин чармайлтыг дэмжих чиглэлээр олон улсын түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэн ажиллах болно.

Онцлох үр дүн:

  • COP17-ийн хүрээнд ХХБ-ийн тогтвортой санхүүжилтийн бодлого, туршлагыг олон улсын түвшинд танилцуулав.
  • “Бэлчээрийн экосистемийн ногоон шилжилт” санаачилгыг олон улсын оролцогчдод танилцууллаа.
  • Business4Land Champions’ Council-ийн гишүүнээр элсэв.
  • Ногоон хөрөнгө оруулалт, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэв.
  • “Ногоон банк” стратегиа хэрэгжүүлэх ажлыг олон улсын түвшинд бататгалаа.

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE:
HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
2026-09-02