С.БЯМБАЦОГТЫН ХҮЛЭЭН АВСАН ТӨСӨВ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ?

img

 

УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсвийн төсөл хуульд нийцэж байгаа эсэхтэй холбоотой асуудлыг АН хөндөж буй. АН-ын зүгээс төсвийн төслүүд нь Үндсэн хууль болон төсвийн харилцааг зохицуулдаг бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй нөхцөл үүссэн гэж үзэж буйгаа мэдээлсэн.

Гол асуудал нь юу вэ?

Н.Учралын Засгийн газар төсвөө хүссэнээрээ өөрчилж, өргөн барих эрхтэй биш. Монгол Улсын төсөв нь Үндсэн хууль болон төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах чиглэлээр батлагдсан хэд хэдэн хуулийн хүрээнд боловсруулагдах ёстой. Өөрөөр хэлбэл төсөв боловрсуулахдаа тодорхой дүрэм мөрдөх шаардлагатай. Гэтэл энэ удаагийн төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөлтэй хамт төсвийн харилцааг зохицуулдаг зарим хуульд өөрчлөлт оруулах санал мөн өргөн мэдүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тавигддаг шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн нь төсвийн алдагдал, өр, зарцуулалтын хязгаар зэрэгт тавигддаг одоогийн хуулийн шалгуурлыг өөрчлөх асуудалтай холбогдож байна. Товчхондоо төсөв боловсруулахад тодорхой дүрэмтэй, гэтэл тухайн дүрмийг хангахгүй төсөв гаргачхаад, дараа нь өөрчлөөд тэр төсвөө хуульд нийцүүлсэн мэт болгох гэж байгаа эсэх нь гол маргаан болоод байна. Өөрөөр хэлбэл АН-ын зүгээс эхлээд мөрдөж байгаа хуулийнхаа дагуу төсвөө боловсруулсан уу, эсвэл төсөвтөө тааруулж хуулийн шаардлагыг өөрчлөх гэж байна уу гэдэг асуудлыг тавьж байгаа. Хэрэв төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ Үндсэн хууль болон бусад хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол УИХ уг төслийг хүлээн авч хэлэлцэх нь өөрөө хууль зүйн асуудал дагуулах боломжтой гэж АН үзэж байгаа юм. АН-ын зүгээс зөвхөн процедурын буюу хууль зүйн асуудал яриад зогсохгүй, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь улсын өр, төсвийн зарлага, эдийн засгийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж шүүмжилж байна. Төсвийн зарлага хэт өсөж, орлогоосоо давсан зарцуулалт нэмэгдэх тусам төсвийн алдагдлыг нөхөх шаардлага гарна. Үүний нэг хэлбэр нь зээл, өрийн санхүүжилт байдаг. Харин өр нэмэгдэх тусам ирээдүйд улсын төсөвт төлөх өрийн үйлчилгээний дарамт нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс төсвийн асуудал нь улсын өр, татвар төлөгчдийн ачаалал, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөх томоохон бодлогын асуудал юм.

АН-ын тавьж буй гол асуудал нь УИХ-ын дарга төсвийн төслийг хүлээн авч, парламентын хэлэлцүүлэгт оруулахдаа Үндсэн хууль болон холбогдох хуульд нийцэж байгаа эсэхийг харгалзах ёстой гэсэн бай суурь юм. Ийм эргэлзээтэй төсвийн төслийг шууд хүлээн авч, УИХ-аар хэлэлэцүүлэх нь УИХ-ын даргын хувьд ч хууль зүйн асуудал үүсгэж болзошгүй гэж үзжээ. Иймээс АН-ынхан уг төсвийн төслүүд Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох журмын дагуу тавих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байгаа юу? Төсвийн төслийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн харилцааг зохицуулдаг хуулиуд, тэр дундаа төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулах шаардлага яагаад үүсэв? Хэрэв төсвийн төсөл өөрөө хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй бол УИХ уг төслийг хүлээн авч хэлэлцэх нь зөв үү.

Монгол Улсын төсөв Үндсэн хууль болон төсвийн сахилга баттай холбоотой хуулийн хүрээнд боловсруулагдсан эсэх хуульзүйн шинжтэй маргаан үүсгэж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lydia Smith:
HIRE A HACKER YOUR STOLEN CRYPTO RECOVERY / BTC / USDT / ETH WITH THE HELP OF CAPITAL CRYPTO RECOVER. I want to share my experience publicly regarding cryptocurrency wallet recovery, I highly recommend you to contact CAPITAL CRYPTO RECOVER, a professional private investigator in the Bitcoin world. They have a certified expert security team specializing in Bitcoin Recovery Services and have helped many people worldwide recover their lost funds. My wife and I were defrauded by an online manipulator posing as an experienced crypto investment professional. We lost $9.2 Million Stolen BTC in cryptocurrency and were left feeling homeless. After spending hours searching for a reliable crypto recovery service, I discovered CAPITAL CRYPTO RECOVER online. By patiently explaining my situation to their team, I was able to recover all my funds. Remarkably, my money was returned to my wallet in less than 24 hours. I am extremely grateful to CAPITAL CRYPTO RECOVER for their excellent assistance—they truly were a godsend in my difficult situation. If you have fallen victim to a cryptocurrency scam, you can reach CAPITAL CRYPTO RECOVER through the following channels Email: Recoverycapital@fastservice.com OR Call/WhatsApp: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-09-21