Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна

img

 

Дэлхий даяар сая, сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээдэг World Cleanup Day хөдөлгөөнд Монгол Улс 5 дахь жилдээ, 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус хөдөлгөөнд Төрийн банк 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Гялс цэвэрлэгээ” аянаараа нэгдэж байна. “Гялс цэвэрлэгээ”-ний хүрээнд, банкны хамт олон Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газар, ойн нөөц бүхий газруудад цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Төрийн банкны хамт олон орон даяар 8,000 гаруй га талбайгаас 1,000 орчим тонн хог хаягдал цуглуулж, хогийн цэгт төвлөрүүлсэн. 

World Cleanup Day хөдөлгөөн нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд 5 удаа амжилттай зохион байгуулагдаж, мянга мянган залуусыг нэгтгэн хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах зөв дадал, хандлагыг олон нийтэд түгээсээр ирсэн билээ. 

 Энэ жилийн хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагууд болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсынхаа 21 аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

   Энэхүү төсөл нь 2025 оны “Алтан Сарнай” наадмын Байгаль орчны оны шилдэг төсөл, 2026 JCI Asia-Pacific Conference – “Best International Human Duties Project” шагналуудаар тус тус шагнагдсан амжилттай. Харин энэ жил төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн 15 байгууллага хамтран World Cleanup Day in Mongolia – 6 арга хэмжээг зохион байгуулж байна. Албан ёсоор бүртгэл эхэлсэн тул та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй. 

Та ч бас өөрчлөлтийн нэг хэсэг болоорой!

2026.09.19 | 09:00 цагт

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбай

УЛААНБААТАР ХОТЫН БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8

Нэг өдөр. Нэг зорилго. Нэг дэлхий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ