МОНТЕНЕГРОГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯКОВ МИЛАТОВИЧИЙН УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ

img

 

Монтенегрогийн Ерөнхийлөгч Яков Милатович улс төрд орохоосоо өмнө эдийн засаг, банк, олон улсын байгууллагад ажилласан эдийн засагч юм.

2014–2020 — Европын сэргээн босголт, хөгжлийн банканд (EBRD) эдийн засагч, улмаар Зүүн Европын орнуудыг хариуцсан ахлах эдийн засагчаар ажиллав. 

2020–2022 — Ерөнхий сайд Здравко Кривокапичийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайд болов. Энэ үед Милойко Спайичтай хамт “Europe Now!” эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, цалин нэмэгдүүлэх, татварын тогтолцоог өөрчлөх зэрэг бодлого дэвшүүлсэн. 

2022 — Милойко Спайичтай хамт “Europe Now!” хөдөлгөөнийг байгуулсан. Подгорица хотын орон нутгийн сонгуульд тус хөдөлгөөний нэрийн өмнөөс тэргүүлэн оролцож, улс төрийн шинэ хүчний гол нүүр царай болсон. 

2023 — Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 30 гаруй жил Монтенегрогийн улс төрд давамгайлсан Мило Жукановичийг хоёрдугаар шатанд ялсан. Ингэснээр улс төрийн эргэлтийн бэлгэ тэмдэг болсон. 

2023 оны 5-р сарын 20 — Монтенегрогийн Ерөнхийлөгчийн албан тушаалд орсон. 

2024 — Ерөнхийлөгч болсны дараа Спайичтай улс төрийн байр суурийн зөрчил гүнзгийрч, Милатович “Europe Now!” хөдөлгөөнөөс гарсан. Улмаар өөрийн улс төрийн хөдөлгөөн болох Movement for Podgorica-г байгуулсан. 

Гол улс төрийн дүр төрх

Милатовичийг шинэ үеийн, төвийн чиг баримжаатай, авлигын эсрэг болон ЕХ-ны интеграцийг дэмжигч улс төрч гэж тодорхойлж болно. Түүний улс төрийн өсөлт нь Монтенегрогийн олон арван жилийн улс төрийн тогтолцоонд гарсан томоохон өөрчлөлттэй давхцсан. 

Одоогийн байдлаар тэр Монтенегрог 2028 он гэхэд ЕХ-ны гишүүн болгох зорилтыг идэвхтэй дэмжиж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ