ПАРИСТ ОЛОН УЛСЫН САНСРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

img

 

Францын нийслэл Парист Олон улсын сансрын дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу 9-р сарын 9–10-нд Гранд Палест ордонд болж байна.

Уулзалтад 120 орчим улсын төлөөлөгч, төрийн болон олон улсын байгууллагууд, эрдэмтэд, сансрын нисгэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна. Нийтдээ 2,000 орчим оролцогч цуглах төлөвтэй. 

Хэлэлцэх гол асуудлууд:

Сансрын аюулгүй байдал, хамгаалалт

Сансрын хог хаягдал болон тойрог замын зохицуулалт

Сар, Ангараг гарагийн судалгаа

Сансрын эдийн засаг, шинэ технологи

Европын сансрын салбарын бие даасан байдал

Европ сансрын салбарт АНУ-аас хэт хамааралтай байдлаа бууруулж, өөрийн пуужин, хиймэл дагуул болон технологийн чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг онцолж байна. 

АНУ-ын SpaceX, Blue Origin зэрэг томоохон компаниуд оролцохоос татгалзсан нь уулзалтын өмнөх анхаарал татсан үйл явдал болоод байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ