ЗАМЫН-ҮҮДИЙН ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГААС 21 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан SJJIF Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Замын-Үүд сумын Glory Academy-ийн тамирчид амжилттай оролцож, 9 алт, 6 мөнгө, 6 хүрэл буюу нийт 21 медаль хүртэн эх орондоо ирлээ.
Дэлхийн 55 орны 6500 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай тамирчид Masters, Adult, хүүхэд, өсвөрийн ангилалд Gi болон No-Gi төрлөөр хүч үзэж, дэлхийн дэвжээнд ур чадвар, тэсвэр хатуужил, дайчин чанараа харууллаа.
ТАМИРЧДЫН АМЖИЛТ
1. Р.Билгүүн — Бор бүс, Masters ангилал — 🥇 Алтан медаль
2. Т.Цэнд-Аюуш — Бор бүс, Adult ангилал — 🥈 Мөнгөн медаль
3. С.Насанбат — Шар бүс, -67 кг — No-Gi 🥇 Алт, Gi 🥇 Алт — 1-р сургууль, 10Б анги
4. С.Гэгээн — Цагаан бүс, -30 кг — No-Gi 🥇 Алт, Gi 🥈 Мөнгө — 1-р сургууль, 4Е анги
5. Х.Октябр — Цагаан бүс, -49 кг — No-Gi 🥇 Алт, Gi 🥈 Мөнгө — 4-р сургууль, 10А анги
6. Э.Түвшинбаяр — Шар бүс, -63 кг — No-Gi 🥇 Алт, Gi 🥉 Хүрэл — 1-р сургууль, 10А анги
7. М.Содномдорж — Цагаан бүс, +49 кг — No-Gi 🥇 Алт, Gi 🥉 Хүрэл — 1-р сургууль, 4Б анги
8. Б.Ховор-Эрдэнэ — Цагаан бүс, -49 кг — No-Gi 🥇 Алт, Gi 🥉 Хүрэл — 3-р сургууль, 9А анги
9. Э.Мөнх-Оргил — Цагаан бүс, -34 кг — No-Gi 🥈 Мөнгө, Gi 🥉 Хүрэл — 1-р сургууль, 3Г анги
10. Б.Ариунсанаа — Цагаан бүс, -30 кг — No-Gi 🥈 Мөнгө, Gi 🥉 Хүрэл — 3-р сургууль, 4Б анги
11. Д.Төвшинжаргал — Шар бүс, -63 кг — 🥇 Алтан медаль — 1-р сургууль, 8Е анги
12. Б.Бишрэл — Саарал бүс, -67 кг — 🥇 Алтан медаль — 1-р сургууль, 9Б анги
13. Ж.Дүүрэнбаатар — Цагаан бүс, -34 кг — No-Gi 🥇 Алтан медаль — 1-р сургууль, 4Б анги
14. Т.Жаргалбаяр — Цагаан бүс, -48 кг — No-Gi 🥈 Мөнгөн медаль — 3-р сургууль, 6Д анги
15. Д.Нацаг — Цагаан бүс, -54 кг — No-Gi 🥉 Хүрэл медаль — 3-р сургууль, 7Б анги
НИЙТ АМЖИЛТ
🥇 9 АЛТ • 🥈 6 МӨНГӨ • 🥉 6 ХҮРЭЛ — НИЙТ 21 МЕДАЛЬ
Энэхүү амжилт нь тамирчдын уйгагүй хөдөлмөр, багш дасгалжуулагчдын хичээл зүтгэл, эцэг эхчүүдийн дэмжлэгийн үр дүн юм.
Замын-Үүдийнхээ нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн нийт тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсье!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ