ФИЛИППИН: ПАЛАВАНЫ ОЙРОЛЦОО ГАТЛАГА ОНГОЦ ШАТЖЭЭ
Филиппиний Палаван мужийн Короны ойролцоо MV June Aster зорчигч тээврийн гатлага онгоц шатаж, 5 хүн амиа алдан, 84 хүн сураггүй болоод байна. Одоогоор 43 хүнийг аварчээ.
Тус онгоц Манилагаас Короныг чиглэн явж байсан бөгөөд нийт 134 хүн буюу 117 зорчигч, 17 багийн гишүүнтэй байжээ. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ