МОНГОЛ-ОРОСЫН БҮС НУТГИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ ЭХЭЛНЭ

img

 

Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Чуулга уулзалтаар хоёр улсын бүс нутаг хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр ложистик болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр байна.

Монгол Улс ОХУ-тай худалдаа, эрчим хүч, төмөр зам, хил орчмын хамтын ажиллагааны өргөн хүрээний харилцаатай. Тиймээс бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь хоёр улсын худалдаа, тээвэр ложистикийн урсгалд шууд нөлөөлөх боломжтой. Ялангуяа Монголын экспортын гол зах зээлүүдийн нэг болох Хятадтай холбогдох тээврийн коридор болон ОХУ-тай хийх худалдааны урсгалыг нэмэгдүүлэхэд дэд бүтцийн хүчин чадал чухал хэвээр байна. Чуулга уулзалтаас бодит хөрөнгө оруулалт, шинэ төсөл, худалдааны гэрээ хэлцэл гарч байгаа эсэх нь хоёр өдрийн уулзалтын гол үр дүнг тодорхойлох юм6

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ