МОНГОЛ, ОРОСЫН БҮС НУТГИЙН II ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮР ДҮНГ ӨНДРӨӨР ҮНЭЛЛЭЭ
Монгол, Оросын Бүс нутгийн хоёрдугаар чуулга энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газар, холбооны байгууллагууд, бизнесийн хүрээнийхэн зэрэг 400 орчим төлөөлөгч оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар өнөөдөр /2026.09.15/ уулзаж, Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтын үр дүнг өндрөөр үнэллээ. Мөн хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ