МОНГОЛ ХЬЮНДАЙ ЭМНЭЛГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ КИМ БҮ СОБ ЭМЧ МААНЬ КАЗАХСТАН УЛСЫН ТӨРИЙН ОДОН ХҮРТЛЭЭ

img

 

Казастаны Ерөнхийлөгч Ким Бү Соб эмчийн шагналыг гардуулан өгчээ БНСУ-ын Хьюндай эмнэлгийн захирал, Монгол Хьюндай эмнэлгийг үүсгэн байгуулагч Ким Бү Соб эмч Казахстаны төрийн Достык /Dostyk/ -Найрамдал одонгоор шагнуулсан байна.

БНСУ болон Казахстаны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон Казахстан Улсад хэрэгжүүлсэн эмнэлгийн сайн үйлсийн ажлуудад оруулсан хувь нэмрийг нь Казахстан улсын төр засаг ийнхүү үнэлж түүний шагнажээ.

БНСУ-д айлчилж буй Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Ким Бү Соб эмчид шагналыг биечлэн гардуулан өгсөн байна. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ үеэр хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь Казахстаны төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж байгаа гэдгийг хэлсэн байна.

Эх сурвалж: Монгол Хьюндай эмнэлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ