Монгол Улсын Ерөнхийлөгч залуу офицеруудын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2026 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицерын жил” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр /2026.09.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Ийнхүү залуу офицеруудын мэргэжлийн ур чадвар, манлайлал, технологийн эрин үеийн шинэ сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, мэдлэг, ур чадвар, манлайллыг дэмжих, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодит арга хэмжээг хэрэгжүүлэх нь 2026 оны зорилтот ажлын нэг хэсэг болж байна.
Уулзалтад Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.
Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, 90 залуу офицер оролцож, алба хаагчдын хөгжил, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ