
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай зэрэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын саналыг гаргалаа.
Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, уг асуудлаар санал хураалт явуулсан юм.
Хуралд оролцсон гишүүдий олонхийн саналаар уг санал дэмжигдлээ. Уг тогтоолын төслийг батлахыг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын гишүүд эсэргүүцэж байлаа. Харин одоо Чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлыг Монгол Улсын Ерөниий сайд УИХ-д танилцуулж байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ