ХӨВСГӨЛ, ДОРНОДОД 1120 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ
Өнгөрсөн өдрүүдэд орон нутагт гарсан ой, хээрийн түймрийн улмаас 1120 га талбай шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд энэ сарын 15-нд 19:45 цагийн орчимд ойн түймэр гарч, Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийн зүүн болон урд хэсэгт унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 80 орчим га талбай өртсөн байна.
Мөн өчигдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумд хээрийн түймэр гарч, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын Мэргэжлийн ангийнхан түймрийг 17:20 цагт цурамд оруулан 18:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 1040 га талбай өртсөн талаар албаныхан мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ