"Улаан бал" хүлээлт үүсгэлээ

img

 

“УЛААН БАЛ” ЭРГЭН ИРНЭ

NTV телевизийн нийгэм, улс төрийн контентын нэг “Улаан бал” нэвтрүүлэг тун удахгүй эргэн цацагдахаар болжээ. NTV телевиз өнөөдөр албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан нэвтрүүлгээ эргэн хүргэх гэж буйгаа мэдээлсэн байна.

“Улаан бал” нэвтрүүлгийг өмнө нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хөтөлж байсан бөгөөд түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш шинэ дугаар гараагүй байсан билээ.

Тус нэвтрүүлэг нь нийгэм, улс төрийн цаг үеийн шуугиантай асуудлыг хөндөж, зочдод шууд, хурц асуулт тавьдаг ярилцлагын хэлбэрээрээ үзэгчдийн дунд танил болсон.

Харин нэвтрүүлгийг энэ удаа хэн хөтлөх, шинэ дугаарын эхний дугаар хэзээ цацагдах нь одоогоор тодорхойгүй байна. NTV телевиз эдгээрийг хараахан албан ёсоор зарлаагүй бөгөөд “Улаан бал”-тай холбоотой дараагийн мэдээлэл хүлээлт үүсгэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэн хүлээгээд бгаан энэ явуургүй маркетенг хийх юмдаа.
2026-09-21