Супер модель Синди Кроуфордын хүү таалал төгсжээ
Алдарт супер модель Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ.
Лос-Анжелес хотын Шүүх эмнэлгийн газраас мэдээлснээр, тэрбээр 2026 оны 9 дүгээр сарын 20-ны Ням гарагт Калифорни мужийн нөхөн сэргээх төвд (rehab) байхдаа амьсгал хураасан байна. Үхлийн тодорхой шалтгааныг одоогоор албан ёсоор зарлаагүй бөгөөд задлан шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Пресли Гербер нь өсвөр наснаасаа загварын карьераа эхлүүлж, Moschino, Dolce & Gabbana, Calvin Klein зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болж явсан амжилттай загвар өмсөгч байв.
Тэрбээр сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэнд болон донтолтын асуудалтайгаа нээлттэй тэмцэж, энэ талаар цахим хуудсаараа дамжуулан бусдад урам зориг өгөх аян өрнүүлдэг байжээ.Түүний гэр бүлийн төлөөлөгчөөс TMZ сайтад өгсөн мэдээлэлд "Гэр бүлийнхэн нь энэхүү хүнд, хэцүү цаг үед тэдний хувийн орон зайг хүндэтгэхийг хүсэж байна" хэмээн мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ