Татварын ерөнхий газар нь ISO 9001:2015 стандартын гэрчилгээний хугацааг амжилттай сунгалаа

img

 

Татварын ерөнхий газар нь ISO 9001:2015 стандартыг 2022 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн Q1512202219 тоот гэрчилгээ авснаас хойш уг стандартын тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэж ирсэн бөгөөд тасралтгүй сайжруулалтыг 4 жилийн турш стандартын шаардлага хангасан түвшинд хэрэгжүүлж, энэ хугацаанд 2 удаа магадлах аудитад хамрагдан гэрчилгээний хугацааг амжилттай сунгалаа.

Өнөөдөр КЮ СЕРТФ ХХК-ийн захирал Л.Амарзаяа Татварын ерөнхий газарт 2026 оны "Чанараар манлайлагч байгууллага" батламжийг гардуулав.

“QUALITY LEADER” батламжийг хараат бус, хөндлөнгийн, 5 хүний бүрэлдэхүүнтэй "Баталгаажуулалтын хороо" ISO 9001:2015 стандартын шаардлагыг үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлсэн байдал, тасралтгүй сайжруулалтын үйл явцыг хэрэгжүүлсэн байдал, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо зэрэг нийт 10 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж олгодог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ