ОРОСЫН ТӨРИЙН ДУМЫН СОНГУУЛЬ: “НЭГДСЭН ОРОС” 355 СУУДАЛ АВАХ ТӨЛӨВТЭЙ

img


ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн санал тооллого өндөрлөх шатандаа орж, эрх баригч “Нэгдсэн Орос” нам 57.83 хувийн санал авч, 450 суудлын 355-ыг эзлэх урьдчилсан дүн гарчээ. Энэ нь тус намд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний олонхоо хадгалах боломж олгож байна. 
Сонгууль 9-р сарын 18–20-нд гурван өдөр үргэлжилсэн бөгөөд 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойшхи ОХУ-ын анхны парламентын сонгууль болсон юм. 

Урьдчилсан дүнгээр:

  • “Нэгдсэн Орос” — 57.83%
  •  Коммунист нам — 13.8%
  • ЛДПР — 8.9%
  • “Шинэ хүмүүс” — 7.9%

Сонгуулийн төв комиссын мэдээллээр ирц ойролцоогоор 59.3% хүрсэн байна. 
Харин Франц зэрэг зарим улс сонгуулийн нөхцөл, тэр дундаа эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт санал хураалт явуулсантай холбоотойгоор шүүмжлэл гаргасан байна. ОХУ-ын эрх баригчид сонгуулийг хууль ёсны, хэвийн явагдсан гэж мэдэгдэж байгаа. 
Эцсийн албан ёсны дүн хараахан баталгаажаагүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ