ЯПОНЫГ ДУЖУАН ХАР САЛХИ ДАЙРЛАА
Японы зүүн хэсгийг “Дужуан” хар салхи дайран өнгөрч, Токио болон ойролцоох бүсүүдэд хүчтэй аадар бороо, үер, хөрсний гулгалт үүсгэлээ.
Сүүлийн мэдээллээр 9 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй байгаа бөгөөд Чиба болон Канагава мужид аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Түүнчлэн Чиба мужид 45 мянга гаруй айл өрх цахилгаангүй болж, олон зуун барилга усанд автаж, зам тээврийн хөдөлгөөнд саатал гарсан байна.
Дужуан Японы эргээс холдон Номхон далай руу шилжсэн ч зарим бүсэд хүчтэй бороо, үерийн эрсдэл үргэлжилж байна. Ошимагийн аралд 48 цагийн хугацаанд 832 мм хур тунадас бүртгэгдсэн нь есдүгээр сарын дундаж хэмжээнээс хоёр дахин их байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ