ТРАМП, ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛНЭ
АНУ, БНХАУ-ын худалдаа, технологийн өрсөлдөөн намжих эсэхийг дэлхий нийт анхаарч байна БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 23-25-нд АНУ-д төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана.
Энэ нь Ши Жиньпиний АНУ-д хийж буй 11 жилийн дараах анхны төрийн айлчлал болж байгаа юм. Уулзалтаар тариф, худалдаа, ховор металл, хиймэл оюун ухаан, технологийн өрсөлдөөн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ялангуяа газрын ховор элементүүдийн нийлүүлэлт болон AI технологийн асуудал хоёр орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын бодлоготой шууд холбогдож байгааг анхаарна.
Трамп Ши Жиньпинийг онгоцноос буухад өөрийн биеэр угтан авах төлөвтэй байгаа нь дипломат протоколын хувьд анхаарал татаж байна гэнэ. АНУ, БНХАУ бол дэлхийн худалдааны хамгийн том хоёр тоглогч. Тэдний харилцаанд гарсан өөрчлөлт нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, технологийн зах зээл, түүхий эдийн үнэ болон Азийн эдийн засагт нөлөөлнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ