БГД “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
“АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭГ БҮСЧИЛСЭН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Удахгүй болох Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг дүүргийн 1- 34 хороонд бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.
Ахмад үеийнхний үнэтэй зөвлөгөө, туршлагыг залуу, дунд үеийн албан хаагчдад туршлага болгох, үе хоорондын харилцаа, эргэх холбоог бий болгоход чиглэсэн “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээний эхний уулзалт өчигдөр /2026.09.21/ дүүргийн Төмөр замын бүсээс эхэлсэн бөгөөд уулзалтад дүүргийн ЗДТГ-т олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудын төлөөлөл болон ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, ТЗУХ-ийн дарга Г.Батсүрэн, алба, хэлтсийн мэргэжилтнүүд мөн Төмөр замын бүсийн буюу 1, 2, 3, 4, 24, 26, 27-р хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцоо.
Уулзалтын үеэр ахмад ажилтнууд өөрсдийн ажил мэргэжлийн туршлага, арга барил, байгууллагын хөгжлийн түүх, уламжлал, үнэт зүйлсийн талаар ярьж, санал хүсэлтээ хэлсэн юм.
“Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг дүүргийн нийт 34 хороог 5 хуваан бүсчилсэн байдлаар хуваан зохион байгуулж байгаа бөгөөд 09-р сарын 21-нээс 30-ны өдөр үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ