“Уухай” хамтлаг Хонконгод Монголын хөгжмийн шинэ өнгийг танилцуулж байна
Монголын фолк-метал “Уухай” хамтлаг Хонконгод зохион байгуулагдаж буй Asia+Festival олон улсын наадамд оролцож, монгол үндэсний хөгжмийн уламжлалыг орчин үеийн хүнд рок хөгжмийн хэлбэртэй хослуулсан бүтээлүүдээ үзэгчдэд хүргэлээ. Тус хамтлаг 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Хонконгод тоглолтоо хийсэн байна.

“Уухай” нь морин хуур, хөөмий, уртын дуу зэрэг Монголын уламжлалт хөгжмийн элементүүдийг метал хөгжмийн хүчтэй хэмнэлтэй нэгтгэдгээрээ онцлог. Хамтлагийг 2020 онд Улаанбаатар хотод бөмбөрчин, продюсер Д.Отгонбаатар байгуулсан бөгөөд өдгөө олон улсын тайзнаа Монголын орчин үеийн хөгжмийн төлөөлөл болон тогтмол оролцож байна. Тэдний “Khar Khulz” дуу 2025 онд цахим орчинд өргөн хүрээнд тарж, YouTube платформд 8.8 сая гаруй үзэлт авч байсан. Мөн энэ оны нэгдүгээр сард “Human Herds” нэртэй анхны цомгоо гаргасан байна. Хонконгийн хэвлэлүүд “Уухай”-н уран бүтээлийг Монголын нүүдэлчин соёлын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн метал хөгжимтэй холбосон жишээ хэмээн онцолжээ Монголын уран бүтээлчдийн “Намар” үзэсгэлэн 59 дэх жилдээ нээлтээ хийлээ Монголын дүрслэх урлагийн уламжлалт томоохон үзэсгэлэнгийн нэг болох “Намар” үзэсгэлэн энэ жил 59 дэх удаагаа Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Монголын уран бүтээлчдийн холбооны гишүүн уран бүтээлчдийн бүтээлийг нэг дор дэлгэдэг тус үзэсгэлэн 9 дүгээр сарын 21-ээс эхэлсэн бөгөөд дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлагыг харуулахын зэрэгцээ уран бүтээлчдийн шинэ бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж байгаагаараа онцлог. “Намар” үзэсгэлэн нь олон жилийн турш Монголын дүрслэх урлагийн шинэ бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах чухал талбар болсоор ирсэн. Энэ жилийн үзэсгэлэнд уламжлалт уран зураг, байгаль, хүн, нийгмийн сэдэвтэй бүтээлүүдээс гадна орчин үеийн арга барил, шинэ уран сайхны хэллэгийг ашигласан бүтээлүүд багтжээ. Үзэсгэлэн үргэлжилж байгаа бөгөөд урлаг сонирхогчид Монголын уран бүтээлчдийн сүүлийн үеийн бүтээлүүдтэй танилцах боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ