ЯПОНЫ 17 НАСТАЙ УСАНД СЭЛЭГЧ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

img

 

ТОКИО — 2026.09.25. Японы 17 настай тамирчин Шин Охаши Aichi-Nagoya 2026 Азийн наадмын эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож, алтан медаль хүртлээ. 

Охаши 2:04.83 гэсэн амжилтаар барианд орж, өмнөх дэлхийн рекорд болох 2:05.48-ыг 0.65 секундээр ахиулжээ. Өмнөх рекордыг БНХАУ-ын Цинь Хайян 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтоож байв. 

Энэ нь Охашигийн тус наадмаас хүртсэн хоёр дахь алтан медаль бөгөөд тэрээр өмнө нь 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд мөн түрүүлсэн байна. 

Охаши тэмцээний дараа дэлхийн рекорд тогтоох нь өөрийнх нь зорилго байсан бөгөөд амжилтад хүрсэндээ маш их баяртай байгаагаа хэлжээ. Түүний дараагийн зорилго нь дэлхийн аваргад алтан медаль хүртэх явдал аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ