ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮҮХЭД – ЭРҮҮЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н. Учралын хамт “Эрүүл ирээдүйн төлөө” Хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах үндэсний форумд оролцлоо.

Монголын хүүхдийн мэс заслын салбарын 70 жилийн түүх бол үе үеийн эмч, сувилагч, эрдэмтэн судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээр бүтсэн түүх юм.

1956 онд анхны мэс заслын тусламжийг үзүүлж эхэлсэн цагаас хойш өнөөдөр нярайн мэс засал, зүрхний нээлттэй мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, төрөлхийн гаж хөгжлийг засах зэрэг өндөр технологийн тусламж, үйлчилгээг эх орондоо үзүүлэх хэмжээнд хүрсэн нь салбарын үе үеийнхний томоохон амжилт юм.

Цаашид хүүхэд хаана төрж, хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай, хүртээмжтэй мэс заслын тусламж авах боломжийг бүрдүүлж, хүний нөөц, дэвшилтэт технологи, судалгаа шинжилгээ, өндөр технологийн тусламжийн чадавхыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ