ЕВРОПЫН ҮНДЭСТНИЙ ЛИГ ЭХЭЛЛЭЭ

img

 

2026/27 оны УЕФА Үндэстний лигийн тав дахь улирал есдүгээр сарын 24-нд эхэлж, Европын 54 шигшээ баг дөрвөн дивизионд өрсөлдөж байна. Лигийн шат 11-р сарын 17-нд дуусна. 

А лигийн онцлох хэсгүүдэд Франц, Итали, Бельги, Турк; Герман, Нидерланд, Серби, Грек; Испани, Хорват, Англи, Чех; Португал, Дани, Норвеги, Уэльс багтжээ.

Эхний тойрогт Нидерланд 1:1 Герман, Норвеги 3:2 Дани, Португал 1:0 Уэльс, Серби 1:2 Грек гэсэн үр дүн гарсан байна. Норвегийн Эрлинг Холанд хоёр гоол оруулсан бол Нидерландын Коди Гакпо нэмэлт цагт тэнцээний гоолыг хийжээ. 

Өнөөдөр Итали–Бельги, Турк–Франц зэрэг А лигийн тоглолтууд үргэлжилнэ. Харин бямба гарагт Англи–Испани болон Чех–Хорват тоглоно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ