“ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

img

 

Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, багш, эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн боловсролын газар, Тээврийн прокурорын газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийслэлийн онцгой байдлын газар, Миг даатгал ХХК-тай хамтран Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын танхимд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын 342 сургуулийн 680 орчим сургалтын менежер, хүүхэд хамгаалал хариуцсан багш, нийгмийн ажилтнууд хамрагдсан ба “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх”, “Эрсдэлгүй ирээдүй” сэдвээр сургалт мэдээллийг хийсэн.

Мөн Миг даатгалаас ерөнхий боловсролын сургуулийн “School police”-оор ажиллах эцэг эхчүүдэд зориулсан хантааз болон урт иштэй шар дарцаг 2000 ширхгийг бэлтгэж сургуулийн төлөөллүүдэд гардуулж өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ