А.МӨНГӨНЗУЛ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМД ТҮРҮҮЛЭВ
ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж, Монгол улсаас спортын найман төрөлд 76 тамирчин өрсөлдлөө.
Тус наадмын боксын тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Э.Гаваагийн удирдлага дор оролцсон баг тамирчид амжилт арвинтай. Тэмцээний охидын 50 кг-ын жинд А.Мөнгөнзул алт, 48 кг-д С.Мөнхжаргал, 52 кг-д М.Ариунцэцэг нар мөнгө, 70 кг-д Э.Үүрцайх хүрэл медаль хүртлээ.
Харин хөвгүүдийн 50 кг-д Ө.Сүлд мөнгө, 60 кг-д М.Цэлмэг хүрэл медаль хүртжээ. Тэмцээнийг Монгол улсаас олон улсын шүүгч Д.Лхагвадорж дэнсэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ