АНУ цэргүүдээ Иракаас бүрэн татаж дууслаа

img

 

АНУ болон Их Британийн зэвсэгт хүчний 12 жилийн турш үргэлжилсэн алан хядах “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Inherent Resolve цэргийн хамтын ажиллагаа дуусгавар болж, хоёр улсын цэргүүд 9-р сарын 30-ны өдөр Иракаас бүрэн гарч дууссан байна.

АНУ, Их Британийн цэргүүд 2014 оноос хойш Иракт байрлаж, 2026 онд Иракт Америкийн 2500 цэргийн албан хаагч үлдээд байсан юм.Иракийн Ерөнхий сайд Али аль Заиди АНУ-Их Британийн цэргийн хамтарсан ажиллагаа дуусгавар болсноор Ирак улс аюулгүй тогтвортой байдлаа биеэ даан бүрэн хариуцах шинэ шатанд шилжиж байгааг онцолж, үүнтэй холбоотойгоор иракчууд 4 өдрийн турш “Тусгаар тогтнолын өдөр”-ийг тэмдэглэнэ гэжээ.

Иракийн удирдагч агсан Саддам Хусейны дэглэм унасны дараа 2003 онд Америкийн цэргүүд Ирак руу довтолж, тус улсад 8 жилийн турш байрласны эцэст 2011 онд Иракаас гарч байсан хэдий ч 3 жилийн дараа “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх зорилгоор дахин Иракт байршаад байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ