“Сүлд" чуулгын бүжигчид улсын болон олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

img

 

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Мэргэжлийн бүжигчдийн улсын V, Олон улсын анхдугаар уралдаан”, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын нэрэмжит “Бүжгийн найруулагч, дэглээчдийн улсын анхдугаар уралдаан” зохион байгуулагдаж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.10.01/ боллоо.

Тус уралдаанд 200 гаруй уран бүтээлч оролцож, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд" чуулгын бүжигчид “Цөөхүүл” төрөлд Тэргүүн байр эзэллээ.

Мөн Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч С.Сүхбаатарын нэрэмжит “Шилдэг найруулагч, дэглээч” шагналын III байрт “Сүлд" чуулгын ерөнхий найруулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ё.Дамчаабадгар шалгарлаа.

Энэ үеэр тус чуулгын бүжигчин, цагдаагийн ахлагч Б.Адъяахүү Урлагийн ажилтны холбооны “Алтан од” шагналаар шагнагдлаа.

Ур чадвар, авьяас билгээ гарган уралдаанд амжилттай оролцсон чуулгын нийт уран бүтээлч, алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ