ИРГЭД УИХ-ЫН ГИШҮҮДДЭД ЦАХИМААР САНАЛ, ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЖ БОЛНО
УИХ-ын цахим платформ шинэчлэгдэж, иргэд сонгосон гишүүддээ цахимаар санал, хүсэлт, асуултаа шууд хүргүүлэх боломжтой болжээ.
Тодруулбал, “И-Монголиа” системийн “УИХ таныг сонсож байна” цэсээр дамжуулан хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх саналын талаар хандах боломжтой.
Энэ үйлчилгээгээр сүүлийн гурван сарын хугацаанд 700 гаруй иргэн санал, хүсэлтээ ирүүлсэн байна.
Мөн шинэчлэгдсэн парламентын цахим платформоор УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөлд оролцсон байдал зэрэг мэдээллийг иргэд нээлттэй харах боломж бүрджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ