Бага насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах хугацааг сунгалаа
Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс энэ сарын 2-ны байдлаар 69.2%-тай үргэлжилж байгааг НЭМГ-аас мэдээлэв.
Аравдугаар сарын 15-ны өдрийг дуустал 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болжээ. Уг нь энэ сарын 3-нд дархлаажуулалтын хугацаа дуусна хэмээн мэдээлж байсан юм.
Харин 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах цаг гаргаж, дэмжлэг үзүүлэхийг албан байгууллага, ААН-үүдэд уриалав.
Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой бөгөөд БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг тарьж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ