Бразилд ерөнхийлөгчийн сонгууль болж байна
Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд сенатор Флавио Болсонару тэргүүлж, одоогийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силватай хоёр дахь шатанд өрсөлдөхөөр боллоо.
Бразилийн Сонгуулийн дээд шүүхийн мэдээллээр нийт саналын 99.99 хувь тоологдох үед Флавио Болсонару 56.1 сая санал буюу 47.03 хувь, Лула да Силва 53.9 сая санал буюу 45.16 хувь авчээ. Ингэснээр Бразилийн дараагийн Ерөнхийлөгчийг аравдугаар сарын 25-нд болох хоёр дахь шатны сонгуулиар шийдэхээр болж байна. 45 настай Флавио Болсонару нь 2019-2022 онд Бразилийг удирдаж байсан Жаир Болсонаругийн хүү бөгөөд одоо Рио-де-Жанейро мужийг төлөөлөн сенатад ажилладаг. Тэрээр энэ удаагийн сонгуульд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.
Харин 80 настай Лула да Силва Бразилийн Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд дахин сонгогдохын төлөө өрсөлдөж байна. Сонгуулийн хоёр дахь шат Бразилийн дотоод улс төрөөс гадна АНУ, Хятадтай харилцах харилцаанд ч чухал нөлөө үзүүлэхээр байна. Ялангуяа худалдаа, газрын ховор элемент, эдийн засгийн бодлого болон олон улсын харилцаа сонгуулийн гол асуудлуудын нэг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ