ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууны хоёр компани 20 тэрбумын зээл авчээ
ХАА-н салбарын хөнгөлөлттэй зээлүүдээс томоохон компаниуд их хэмжээний зээл авч, жижиг ААН-үүдэд дорвитой хүртээгүй асуудлыг УИХ-ын сонсголын ажлын хэсэг хөндсөн. Улмаар зарим ААН-ийн чанаргүй зээлийн мөрөөр шүүхэд хандалгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, мөн нэг компани олон удаа 183 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авсан асуудал ч бий.
Тэгвэл ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууны хоёр компани 20 тэрбумын зээл авчээ. Тухайлбал, түүний эзэмшдэг “ДОРНОДГУРИЛ” ХХК дараах зээлүүдийг авчээ. Үүнд
-10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 2021.11.22-нд 2.5 тэрбум
-Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих зээлээс 2023.07.05-нд 3 тэрбум
-Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих зээлээс 2023.12.28-нд 3 тэрбум
-Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих зээлээс 2023.12.28-нд 2 тэрбум
-Атар 4 аяны хүрээнд 2025.09.16-нд 5.5 тэрбум

Мөн сайд асан, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын зөвлөх Х.Болорчулууны хамаарал бүхий “Хишиг-Агро” ХХК дараах 4 төрлийн зээл авчээ. Үүнд
-10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 2021.06.24-нд 800 сая
-Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих зээлээс 2023.09.29-нд 1 тэрбум
-Атар 4 аяны хүрээнд 2025.10.01-нд 1 тэрбум
-Атар 4 аяны хүрээнд 2025.12.16-нд 2 тэрбум
Түүний хоёр компани нийт 20 тэрбум 800 сая төгрөгийн зээл ийнхүү авсан байна.
Тэрээр 2012-2024 он хүртэл УИХ-ын гишүүн, 2022-2024 онд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ