АТГ-ын шалгалтын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

img

 

Авлигатай тэмцэх газрын комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллахаар болжээ

Ажиллах хугацаандаа Хуулиар харьяалуулсан авлигын гэмт хэрэг, гомдол мэдээлэлд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хянан шийдвэрлэх;

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах, дүрэм журмыг хянаж, зөвлөмж өгөх;

Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс ирсэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гомдол, мэдээллийг хянан шалгах;

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг шаардлагатай төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтантай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ