Холливудын аваргууд нэгэн дээвэр дор төвлөрөх үү...

img

 

 

“Харри Поттер”, “Бэтмен”, “Миссион: Импоссибл”, “Гоорлын тоглоом” зэрэг алдарт бүтээлүүд нэг компанийн мэдэлд төвлөрхөөр болжээ.

 “Парамаунт” болон “Уорнер Брос, Дисковери”-г нэгтгэх 110 тэрбум ам.долларын хэмжээтэй хэлцэл Холливудын медиа салбарын түүхэн дэх хамгийн том нэгдлүүдийн нэг болж байна. Нэгдсэний дараа шинэ компани “Скайданс” нэрээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хоёр компанийн кино студи, телевизийн сүлжээ, стриминг платформ болон асар том контентын сан нэг дор төвлөрнө гэхээр гайхамшигтай. Үүнд “Харри Поттер”, “Бэтмен”, “Гоорлын тоглоом”, “Миссион: Импоссибл” зэрэг дэлхийн хамгийн алдартай кино, цувралууд багтана.

Энэ нэгдэл нь “Нетфликс”, “Дисней”, “Амазон” зэрэг стримингийн аваргуудтай өрсөлдөх шинэ хүчирхэг медиа группыг бий болгож байгаа юм. Харин ийм хэмжээний нэгдлийн дараа зардал бууруулах, зарим ажилтны орон тоог цөөлөх, контентын төсөвт өөрчлөлт оруулах эрсдэлтэй.

Холливудын өрсөлдөөнд цөөн боловч асар том медиа эзэнт гүрнүүдийн хооронд явагдах шинэ үе эхэлж байна гэж хэлж болохуйц  үйл явцууд өрнөсөөр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ