Норвеги Ж.Эпштейний баримтаар сонсгол явуулж, 11 сайдаа асуулгад дуудлаа
АНУ-ын Хууль зүйн яам 2026.01.30-нд Жейфри Эпштейний талаарх 3.5 сая хуудас, 2000 гаруй видео, 180 мянга гаруй зургийг дэлхий нийтэд ил болгосон. Гэхдээ энэхүү баримт нь бүрэн бус буюу хохирогчдын хувийн мэдээлэл болон хуульд заасан зарим баримт материал нууцлагдсан хэвээр байгааг онцолсон байдаг.
Бараг 10 сарын өмнө ил болгосон баримтын мөрөөр дэлхийн олон улс орнуудад Жейфри Эпштейнтэй холбоотой байсан улс төрчид, нийгмийн нөлөө бүхий хүмүүст тооцох хариуцлага, олон нийтийг мэдээллээр хангах, мөрдөх шалгах үйл ажиллагаанууд үргэлжилсээр байна.
Хамгийн сүүлд гэхэд, Норвегийн парламент 2026.09.30-наас эхлэн улстөрчид, дипломатуудын Эпштейнтэй харилцаж байсан асуудлаар нээлттэй сонсгол эхлүүлснийг Reuters мэдээлжээ. Нээлттэй сонсголоор Норвегийн парламент одоо болон өмнө нь ажиллаж байсан 11 сайдыг дуудаж, асуужээ. Мөн тус улсын Гадаад хэргийн яамны үйл ажиллагааг шалгаж эхэлсэн талаар тус мэдээлэлд дурдсан байна.
Норвегийн хувьд Эпштейний асуудлаар өргөн хүрээнд ажиллаж буй улсын нэг бөгөөд хамгийн анх олон улсад баримтууд дэлгэгдэж эхлэх үеэс улстөрчдөдөө хариуцлага тооцож, 2026.02.09-нд Иордан, Ирак улсад суусан Элчин сайд 66 настай Мона Юулийг албан тушаалаас нь огцруулж байв. Жейфри Эпштейний Юуль болон түүний нөхөр 78 настай дипломатч, улстөрч Терье Руд-Ларсен, тэдний хүүхдүүдийн нэр дурдагдсан байдаг. Энэ асуудлыг тухайн үед Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде тайлбарлахдаа “Юуль Жейфри Эпштейнтэй холбоотой байна гэдэг бол түүний үзэл бодол, үнэлэмжинд ноцтой алдаанууд байна гэдгийг харуулж байгаа юм” гэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ