Карго ачаанаас 1,6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илэрчээ

img

 

Гаалийн байгууллага Тагнуул болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ.Үүний үр дүнд 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан нэг кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо.

Уг үйлдэлд гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.

Иргэн, аж ахуйн нэгж та бүхэн бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг Гаалийн Ерөнхий Газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ