ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Франц даяар сурагчид сургуулийн нөхцөл байдлыг сайжруулахыг шаардан эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж байна. Аравдугаар сарын 8-нд болсон жагсаалд хэдэн арван мянган сурагч, оюутан оролцож, багшийн хүрэлцээ муу, анги дүүргэлт их, сургуулийн барилгын нөхцөл хангалтгүй байгааг эсэргүүцжээ.
Мөн цагдаагийн үйл ажиллагааг шүүмжилж, боловсролын салбарт бодит өөрчлөлт хийхийг шаардсан байна. Эрх баригчдын амлалтыг хангалтгүй гэж үзсэн сурагчид аравдугаар сарын 13-нд дахин жагсахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ