Өмнөговийн иргэд байгалиа хамгаална

img

Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөнд өртөж, экологийн асуудалтай нүүр тулж буй Өмнөговь аймгийн  Ноён, Гурвантэс сумын иргэдэд тус аймгийн Байгаль орчны газраас сургалт зохион байгуулжээ. Хоёр сумын засаг дарга, багийн дарга нар болон малчдын төлөөлөл 50 гаруй иргэн хамрагдсан энэ сургалтын үеэр байгалийн тодорхой баялгийг хариуцан хамгаалах, тулгамдаж байгаа асуудлынхаа талаар дэлгэрэнгүй ярилцан, гарах арга замын нэг болох нөхөрлөл байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Гурвантэс сумын малчид тулгамдсан асуудлаа энэ үеэр танилцуулжээ.  Тус сумын байгаль төдийгүй бэлчээр сүйтгэгдэж, хөрсний эвдрэл, тоосжилт, усны түвшин доошилж, олон гар худаг ширгэснээс ан амьтад ч дайжиж байгаа аж. Мөн уул уурхайн компаниуд цөлийн бүс нутагт мод тарих ажилд санхүүжилт өгдөггүй байж, загийг түлшинд ихээр хэрэглэж, цөлжилтийг эрс нэмэгдүүлж байгааг тэд өгүүлсэн байна. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ