У.ХҮРЭЛСҮХИЙН СЭЛЭМ ХЭЗЭЭ ХУЙНААСАА ГАРАХ ВЭ?

img

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын айлчлалаа дуусгаад эх орондоо ирэхтэй зэрэгцэн улс төр ч шатах нь дээ гэх хүлээлт үүслээ. Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрөгч амралтын өдрөөр Ерөнхийлөгчийн талаар намын даргын суудал, хөрөнгө, 2028–2032 оны сонгуулийн эрх мэдэлтэй холбоотой ноцтой мэдэгдлүүд хийчихсэн. Түүний ярьснаар, МАН-ын дараагийн даргад нэр дэвшихгүй гэх өргөдөл хүртэл бичүүлж авчээ. Мөн Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад Ерөнхий сайд, МАН-ын даргын суудалд эргэн сууж, дараагийн хоёр сонгуулийг удирдах хувилбар яригдсан гэх хов хүргэсэн юм.

Х.Нямбаатар үнэхээр мэддэгээ дэлгэсэн үү? аль эсвэл улс төрийн шахалтаар сүүлчийн хөзрөө гаргав уу?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ болон Финланд, Беларусь улсад хийсэн Төрийн айлчлал өчигдөр өндөрлөсөн. Харин түүнийг эзгүй хойгуур сошиалаар хов дайсан Х.Нямбаатарын эсрэг баримт дэлгэнэ гэдгээ ЕТГ-аас олон нийтэд мэдэгдээд буй.

МАН доторх эрх мэдлийн дараагийн тулаан үнэхээр эхэлсэн бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ