ШАТАХУУНЫ ШУУРХАЙ ШТАБААС ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

img

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давуу эрх олгоно. Тэд болон асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчлэхийг үүрэг болголоо.

-АИ-92 шатахууны нийлүүлэлт: Аравдугаар сард захиалсан 57 мянган тонн шатахуунаас 36 мянган тонн нь нийлүүлэгдэж, 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд байна.

-13 ШТС-ын ээлж солих цагийг өөрчилнө. Улаанбаатарын төв зам дагуух 13 станцын ээлж солих цагийг 11:00 цаг болгоно.

-Benzin.mn мэдээллээ шинэчилнэ. ШТС-ууд шатахууны үлдэгдэл, түгээлтийн мэдээллээ платформд цаг тухайд нь, үнэн зөв оруулахыг үүрэг болголоо.

Шатахууны нийлүүлэлт, түгээлтийн зохион байгуулалтад хяналт тавьж, иргэдийн хүлээлт болон замын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Түлш зарагч компаниудаа дийлэхгүй засаг 5000 болгоно гэсэн шатахуун зарагчидын гарт оржээ
2026-10-28
Зочин:
Бензин нь яг үнэн дууссан эсэхийг ард түмний нүдэн дээр ил тодоор самбарт харагдах хэлбэрээр тавих хэрэгтэй байна
2026-10-28