Норвеги, Финландын удирдагчид Украины дайныг дуусгах асуудлаар Путинтэй ярилцжээ
Финландын ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёре нар мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины дайныг зогсоох, Европын аюулгүй байдлыг хангах асуудлаар хэлэлцжээ. Тэд яриаг “илэн далангүй бөгөөд ажил хэрэгч” болсон гэж тодорхойлсон байна.
Удирдагчид Украины талтай зөвлөлдсөний үндсэн дээр Путинтэй ярилцаж, дайныг зогсоохын тулд шууд хэлэлцээ хийх шаардлагатайг онцолжээ. Харин Кремлийн мэдээлснээр Путин Европын Холбоо болон НАТО-гийн орнуудын бодлогыг шүүмжилсэн байна.
Гэвч Данийн ерөнхий сайд Метте Фредериксен Финланд, Норвегийн энэхүү санаачилгыг бусад улстай зөвшилцөөгүйд шүүмжилж, хоёр улс ямар үр дүнд хүрэхийг зорьж буйг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ.
Финланд, Норвеги улс Орос улстай хиллэдэг бөгөөд НАТО-гийн гишүүн юм. Тэд Украиныг тууштай дэмжихээ дахин нотолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ