Хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтынхаа ачаар Хятадын тэргүүн баян болжээ

img

 

TikTok-ийн толгой компани ByteDance-ийн үүсгэн байгуулагч Жан Имин 100 тэрбум ам.долларын хөрөнгөөр Хятадын хамгийн баян хүнээр дахин тодорчээ. Түүний хөрөнгө өмнөх оноос 43 хувиар өссөн нь хиймэл оюун ухааны салбарын идэвхтэй үйл ажиллагаатай холбоотой гэж Hurun Research Institute мэдээлэв.

Хятадын тэрбумтнуудын жагсаалтад хиймэл оюун ухааны салбарын төлөөлөгчид хүч түрэн орж ирсэн бол хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнес эрхлэгчдийн хөрөнгө буурчээ. Тухайлбал, DeepSeek-ийн үүсгэн байгуулагч Лян Вэньфэн жагсаалтад анх удаа багтаж, долдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Мөн 5 тэрбум юаниас дээш хөрөнгөтэй хятадуудын тоо 1,529-д хүрч, өмнөх оноос 6.6 хувиар өссөн нь дээд үзүүлэлт болжээ. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөгчид Хятадын эх газрын шилдэг 100 баяны жагсаалтаас бүрэн шахагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ