НИЙТИЙН ТЭЭВРИЙН 14 ЧИГЛЭЛД 20 АВТОБУС НЭМЖ ЯВУУЛНА
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг бууруулах зорилгоор өнөөдрөөс буюу 2026 оны аравдугаар сарын 28-наас зорчигчдын урсгал нэмэгдсэн 14 чиглэлд 20 автобус нэмж үйлчилгээнд явуулна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэр 1,172 автобус, 132 чиглэлээр иргэдэд үйлчилж байна.
Шинээр нэмэх автобусыг хүн амын төвлөрөл нэмэгдэж буй Баруун салаа, Биокомбинат, Вива сити, 3, 4 дүгээр хороолол, Богдхан амралт (Ч:72), Хайлааст–ХМК зэрэг 10 гаруй чиглэлд хуваарилахаар төлөвлөжээ.
Ингэснээр автобус хоорондын зайг багасгаж, иргэдийн хүлээгдлийн хугацааг бууруулан, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ