МОНГОЛЫН ЦАГДАА ОЛОН УЛСЫН ЦАХИМ ЗАЛИЛАНТАЙ ТЭМЦЭХ ХОЛБООНД НЭГДЛЭЭ

img

 

БНСУ-д аравдугаар сарын 21–23-нд зохион байгуулагдсан Олон улсын мөрдөн шалгах хамтын ажиллагааны холбоо (IICA)-г байгуулах анхдугаар форумд Монгол Улсын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцож, холбооны дүрэмд гарын үсэг зурлаа.

Форумд 26 улс, олон улсын таван байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улс зэрэг 15 улс холбооны дүрмийг дэмжиж, нэгдсэн байна.

Монголын төлөөлөгчид мэдээлэл солилцоонд Интерполын тусгай сүлжээг ашиглах, гишүүн орон бүр холбоо барих ажилтан томилох санал дэвшүүлжээ. Мөн 10 гаруй улсын цагдаагийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цахим залилан, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, оргодол этгээдийг эрэн сурвалжлах чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн байна.

Ингэснээр Монголын цагдаагийн байгууллагын олон улсын мэдээлэл солилцоо, цахим залилангийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нэмэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ