АНУ-аас орогнох эрх авсан Флавио Болсонару өөрийгөө Бразилын хууль ёсны удирдагчаар зарлалаа
Бразилын сонгуульд 4.5 сая орчим саналын зөрүүгээр ялагдсан сенатор Флавио Болсонару АНУ-д дүрвэн очсоныхоо дараа өөрийгөө тус улсын хууль ёсны удирдагч хэмээн зарлажээ. Тэрбээр ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва болон Дээд шүүхийг сонгуулийн үр дүнг луйвардсан гэж буруутгасан ч үүнийгээ нотлох баримт гаргаагүй байна.
Болсонару АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей нарт талархал илэрхийлсэн бол Трамп сонгуулийг “хачин” болсон гэж мэдэгджээ. Харин олон улсын ажиглагчид сонгуулийг шударга болсон гэж дүгнэсэн байна.
Флавио Болсонаругийн эцэг, ерөнхийлөгч асан Жаир Болсонаро 2022 оны сонгуульд ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд төрийн эрхийг булаахыг завдсан хэргээр 27 жилийн хорих ял сонссон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ