НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ҮНЭЛЭХЭЭР ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ ДАЙЧИЛЖЭЭ

img

 

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа үргэлжилж байна.

Эрдэмтэн, судлаач, шинжээчдээс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түймэрт өртсөн талбайн 30 орчим хувьд хээрийн судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглуулжээ.

Харин алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд газарзүйн байршил, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан ажиллах боломж хязгаарлагдсан байна. Иймээс холбогдох байгууллагууд хамтран хоёр нисдэг тэрэг, нэмэлт хүний нөөц дайчилж, аравдугаар сарын 28-наас судалгааг үргэлжлүүлжээ.

Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд хийсэн судалгаагаар байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээс дээж авч, нарийвчилсан хэмжилт хийсэн байна.

Цуглуулсан мэдээлэлд үндэслэн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тооцох бөгөөд судалгааны баг аравдугаар сарын 29-нд Бичигт толгой, Орч ууланд ажиллахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ