ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлтийн нөхцөл байдалд хийж буй хяналт шалгалтаар хоёр шатахуун түгээх станцтай холбоотой зөрчил илэрчээ.
-“Газ ойл нефт” ХХК-ийн Шадивлан-10 станц шатахууны нөөцтэй байсан ч хэрэглэгчид олгоогүй нь шалгалтаар тогтоогдсон байна.
-“Петровис” ХХК-ийн Баянгол дүүрэг дэх станцад шатахууны эрэлт нэмэгдсэн үед хэрэглэгчдэд ялгавартай үйлчилж, зарим этгээдэд давуу байдал олгосон, хууль бус шан харамж авсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Монополын эсрэг газраас хяналт шалгалтыг үргэлжлүүлж, хууль зөрчсөн нь тогтоогдсон этгээдэд холбогдох арга хэмжээ авч, үр дүнг олон нийтэд мэдээлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ