ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛНА
16 НАСТАЙ ОХИНЫ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛНА
16 настай охины амь насыг хохироосон хэрэгт холбогдсон Ц.Дагвадоржид анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноож, харин Э.Г, Э.Н, Х.Э нарыг цагаатгасан юм.
Үүнтэй холбоотойгоор хохирогч охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж, Улсын Дээд шүүхэд хандсан.
Тус хэргийн шүүх хурал өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагт эхэлж, дөрвөн цаг гаруй хугацаанд хаалттай үргэлжилжээ.
Улмаар шүүхээс гаргасан шийдвэрийг өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны 10:30 цагт олон нийтэд танилцуулахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ