ДНИПРО ХОТЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ БУУДАЛД ДРОНЫ ЦОХИЛТ ӨГЧ, 14 ХҮН АМИА АЛДЖЭЭ

img

 

Украины Днипро хотын төв төмөр замын өртөөнд аравдугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын дроны халдлага болж, олон хүний амь нас эрсэджээ.

Тодруулбал, Запорожье хотыг зорих 866 дугаар галт тэрэг зорчигчдоо суулгаж байх үед тийрэлтэт хөдөлгүүрт дрон өртөөний тавцанд цохилт өгсөн байна.

Украины төрийн өмчит төмөр замын компани болон орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, халдлагын улмаас 14 хүн амиа алдаж, 14 хүн гэмтэж бэртжээ. Гэмтсэн хүмүүсийн дунд биеийн байдал нь хүнд байгаа иргэд ч байгаа аж.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, тухайн бүс рүү чиглэсэн дөрвөн дроны гуравыг нь агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн устгасан боловч нэг нь өртөөнд хүрч халдлага болсон байна.

Халдлага болохоос өмнө аюулын түгшүүр зарласан байсан ч зорчигчид галт тэргэнд сууж байсан гэж Украины төмөр замын компани мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ